Үг хүчтэй

KhaliunaaG
2 min readAug 8, 2020

--

Ямар үгс хүнийг хамгийн их баярлуулж аз жаргалтай болгодог вэ?

Үг хүнийг эдгээдэг үү?

Үг хүнийг босгон байгуулдаг уу?

Үг хүнийг шархлуулдаг уу?

Үг хүнийг шархлуулах ч, анагаах ч хүчтэй ажээ. Судалгаагаар хүнд сайхан үг хэлэх нь тухайн хүнээ төдийгүй өөрийгөө ч амьдралын идэвхитэй болгож өвчин эмгэг, сэтгэлийн их зовлонгоос гэтэлгэж эдгээдэг гэдгийг баталжээ.

“ Хэн нэгний хэлсэн урмын сайхан үгсээр би 2 сар ч амьдарч чадна” хэмээн Марк Твэйн хэлсэн байна.

Амнаас гарч буй үг өвчтэй нэгэнд эм болж үхэж буй нэгнийг амьдруулж ч чаддаг гэдэгт та итгэж байна уу?

Жишээ дурдья.

Сараа хүнд өвчинтэйгээ тэмцэн олон жилийг үджээ. Шууд бууж өгөөгүйн учир нь түүнийг үгээрээ босгон байгуулдаг гайхалтай сайн нөхөртэй байсан ба “Чи минь эдгэрэх болно” гэсэн ганцхан өгүүлбэрээр аюулт өвчний эсрэг тэмцэж эхэлсэн байна. Одоо тэрээр бүрэн эдгэрч чадсан бөгөөд 2 хөөрхөн хүүхдийн аав ээж болцгоон гачигдаж дутагдах зүйлгүй сайхан амьдарцгааж байна.

Баяраа бол ажлаа сайн хийдэг, үнэнч шударга зантай сайн эр билээ. Гэвч түүнд нэг л дутагдал бий. Өөртөө итгэлгүй байдал. Энэ нь түүний бүх л сайн сайхан чанарыг үгүй хийгээд зогсохгүй муу зуршилтай болж, өөртөө итгэлгүй байдлаасаа болон олон сайхан боломжийг алдсан байна. Нэгэн өдөр тэрээр урмын үг хэлж байдаг гэгээлэг сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээр шийдэн, өөрийг нь доош хийж байдаг бүх л хүмүүсээс өөрийгөө тусгаарласан байна. Өдөр бүр урмын үгсийг өөртөө хэлж, зөв бодолтой, эерэг үзэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлснээр бага багаар өөртөө итгэлтэй байдал нь сэргэж амжилтад хүрч байгууллагынхаа албаны дарга хүртлээ дэвжин дээшилжээ.

Үг хэрхэн өвчтэй нэгнийг эдгээж, урмын үгээр дутагдаж явсан нэгэнд хүчийг өгснийг харлаа. Та өөртөө болон өрөөл бусдад урмын үгийг хэлснээр эдгээгдэж, босгон байгуулагдах боломжтой гэдгийг дээрх хоёр түүхээс суралцсан байх гэдэгт итгэж байна.

Жишээ нь та дараах үгсийг хайртай дотны хүндээ хэлж болох юм 😊

1. Чи миний мэдэх хамгийн хөгжилтэй хүн

2. Чи байгаагаараа хөөрхөн

3. Чи миний мэдэх хамгийн сэтгэлийн хаттай хүн

4. Чи өнөөдөр их сайхан харагдаж байна

5. Чи үнэхээр сайхан инээмсэглэдэг

6. Чи үнэхээр тусархаг

7. Чамтай найзалдаг би азтай

8. Чи надад урам зориг өгдөг

9. Чи хамгийн сайн найз шүү

10. Чи надад маш олон зүйлсийг заасан

11. Чи үнэхээр залуухан эрч хүчтэй харагдаж байна

12. Наад өнгө чинь чамд их зохижээ

13. Би чамд итгэдэг

14. Чи үнэхээр сайхан сэтгэлтэй

15. Чи бол гайхайлтай хүн

16. Чамгүйгээр би яах байсын болоо

17. Чамтай танилцсандаа би үргэлж баярладаг

18. Чамаараа бахархаж байна

19. Ямар гоё амттай хоол хийгээ вэ

20. Чи миний хувьд Бурханаас өгсөн бэлэг гэх мэт.

Өөр олон сайхан үгс бий. Хуваалцахыг хүссэн, бусдад хэлэхийг хүссэн үгсээ яг одоо хайртай хүмүүстээ харамгүй хэлээрэй. Үргэлж хэлж заншаарай. Харамлаж болохгүй ганц зүйл бол урмын үгс билээ. 😉

--

--

KhaliunaaG
KhaliunaaG

No responses yet